X
Бидний тухай
Ард Менежмент нь Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниудын хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, удирдлага, хэлцлийн гүйцэтгэл дээр ажилласан байна. Тус компани 2016 онд байгуулагдаж Санхүүгийн Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан. Бид группын болон түүний охин компаниудын хөрөнгийг удирдлагыг хийдэг ба харилцагчиддаа найдвартай, чанартай бүтээгдэхүүнээр үйлчилж ажиллахыг эрмэлзэж байна. 2017 оны II улирлын ТУЗ-ийн хурлаар хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах шийдвэр гарч, сан үүсгэн байгуулах үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэхүү сан нь МХБ-ээр дамжуулан 5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлж, МХБ-ээр дамжуулан хувьчлагдах болон IPO хийх компанид, I самбарын хувьцаанд, ЗГҮЦ-нд хөрөнгө оруулалт хийх юм. Үүнтэй холбоотойгоор сангийн бизнес төлөвлөгөө, өсөн нэмэгдэх тооцоолол, журам зэрэг баримт бичгийн төслийг боловсруулж, СЗХ-д сан үүсгэн байгуулах хүсэлттэй хавсарган хүргүүлсэн.

Ард Санхүүгийн Нэгдэл буюу Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй манлай компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувь нийлүүлэгчдийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм.

Зорилго

Хөрөнгө оруулагчдад зориулсан өндөр өгөөж бүхий бүтээгдэхүүнийг бий болгох замаар ирээдүйд үйлчлүүлэгчдийнхээ санхүүгийн баталгаат найдвартай байдлыг хангаж ажиллана.

Зорилт

Бид өндөр түвшинд боловсруулагдсан санхүүгийн бүтээгдэхүүн , түүний гүйцэтгэл, эрсдэл зэргийг тооцоолсон хөрөнгө оруулалтын шийдлүүдийг хөрөнгө оруулагч нартаа хүргэж амжилтанд хүрэх боломжийг бий болгоно.