X
Бонд
2018-06-13 226 views
Бонд гэж юу вэ?

Бонд нь компаниас төсөл хөтөлбөр, хөрөнгийн санхүүжилт босгох гэж  гаргасан тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүгээ эргүүлэн авдаг өрийн бичиг бүхий үнэт цаасыг хэлдэг. Өөрөөр  хэлбэл тогтмол орлогтой,  эрсдэл багатай үнэт цаас бөгөөд та бонд авсан гэдэг нь тухайн компанид тодорхой хугцаатай мөн тогтсон хүүтэй мөнгө зээлж байна гэсэн үг.

Хувьцаа болон Бондын ялгаа

 

Хувьцаа

Бонд

1

Эргэн төлөгдөх нөхцөлгүй.

Тодорхой хугацааны дараа эргэн төлөгдөнө.

2

Өмчлөгчийн хувьд өөрт ногдох ногдол ашиг хүртэнэ.
(Хувьцааны ногдол ашиг ашигт ажиллагаанаас хамаарах тул тогтмол биш байна.)

Зээлдүүлэгчийн хувьд зээлийн хүүг авна. (Компанийн ашигт ажиллагаанаас үл хамааран анх тогтсон хүүг авна.)

3

Хөрвөх чадвар сайтай. Хоёрдогч зах зээл дээр арилжаалагддаг. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчид хоорондоо арилжаалдаг.

Хөрвөх чадвар хувьцаанаас сул. Гэхдээ хүссэн үедээ хоёрдогч зах зээл дээр арилжаалж болдог.

4

Компани оршин тогтнох бүхий л хугацаанд хүчинтэй.

Зээлийн хугацаанд хүчинтэй.

5

Компани дампуурвал хувьцаа эзэмшигчид өөрт ноогдох хөрөнгийг компанийн бүх өр төлбөр, зээлийг барагдуулж дууссаны дараа авдаг.

Компани дампуурвал зээл олгогчид өөрийн зээлдүүлсэн хөрөнгийг хүүгийн хамт хамгийн түрүүнд авдаг. 

 

 

Бондын давуу талууд:

  • Хүүгийн хэмжээ:

Бонд нь хадгаламжийн хүүнээс өндөр хүүгийн орлого өгдөг.

  • Хугацаанаас өмнө хүүгээ бүрэн авах:

Бонд эзэмшигч нь шаардлагатай үедээ бондоо хугацаа дуусахаас нь өмнө Хөрөнгийн бирж дээр зарж мөнгөө авч болно. Ингэхдээ эзэмшиж байсан хугацааныхаа хүүг бүтнээр нь авдаг.

  • Бирж дээр ханшийн зөрүүнээс ашиг хүртэх:

Бонд эзэмшигч нь Хөрөнгийн бирж дээр бондоо хугацаанаас нь өмнө анх худалдаж авсан үнээсээ өндөрөөр арилжаалах замаар нэмэлт ашиг олох боломжтой. Ингэснээр хүүгийн орлого болон ханшийн зөрүүний ашгийг хүртэнэ.

  • Барьцаа баталгаа болгох:

Бонд эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй бондыг төлбөрийн болон бусад аливаа баталгааны барьцаа болгох боломжтой.