X
Хөрөнгө оруулалтын сан
2018-06-13 255 views
Хөрөнгө оруулалтын сан гэж юу вэ?

Хөрөнгө оруулалтын сан гэдэг нь хүмүүсийн сул чөлөөтэй мөнгийг өөр дээрээ төвлөрүүлээд үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар хөрөнгө оруулагчдын  хөрөнгийг өсгөх үүрэгтэй байгууллага.

Арилжааны банк гэх мэт санхүүгийн захын секторууд бүгд хүмүүсийн сул чөлөөтэй мөнгийг татан төвлөрүүлээд нийгэмд үр ашигтай зүйлд хөрөнгө оруулахаар ажилладаг зарчимтай адил . Хөрөнгө оруулалтын сангийн онцлог нь хөрөнгийн зах руу хандаж ажилладаг.

Хөрөнгө оруулалтын сан нь нээлттэй, хаалттай гэсэн хэлбэртэй. Хаалттай сан нь хүссэн хүн болгоны мөнгийг татан төвлөрүүлдэггүй, цөөн тооны хөрөнгө оруулагчтай, хязгаарлагдмал хүрээнд ажилладаг . Нээлттэй сан нь хөрөнгийн биржээр дамжаад хүссэн хүн бүрийн мөнгийг төвлөрүүлдэг.  

Хөрөнгө оруулалтын сан яагаад хэрэгтэй вэ? Нийгэм дээр олон төрлийн мэргэжилтэй хүмүүс өөр өөрийн ажлаа өдөр тутам хийн өөрийн хөрөнгө, баялагаа өсгөж байдаг. Эдгээр хүмүүс өөрийн хуримтлуулсан хөрөнгөө хэрхэн, яаж хадгалах асуудал тулгарч өндөр өгөөжтэй, эрсдэл багатай хөрөнгө оруулалт хайж ихэнх нь банкны хадгаламжинд хийдэг.  Жишээ нь багш, шүүгч, эмч мэргэжилтэй хүмүүс өөрийн гэсэн тодорхой хэмжээний хуримтлалтай болсон. Хуримтлалаа банкинд хийхгүйгээр илүү өндөр ашиг, өгөөж олох зорилгоор хөрөнгийн зах зээлд компанийн хувьцаа, бонд авах гэтэл санхүүгийн мэдээлэл дутмаг, шинжилгээ судалгаа байхгүй, мөн туршлагагүй байдаг. Энэ байдлаасаа болж буруу хөрөнгө оруулалт хийж өөрийн хуримтлалаа алдах ч тохиолдол байдаг. Энэ сул талыг нөхөх зорилгоор хөрөнгө оруулалтын сан байдаг. Эдгээр хүмүүс хуримтлалаа хөрөнгө оруулалтын санд хийснээр таны хөрөнгийг мэргэжлийн туршлагатай баг өдөр тутам мэдээлэл цуглуулж, шинжилгээ судалгаа,  үнэлгээ хийсний эцэст хөрөнгө оруулалт хийх замаар сангийн хөрөнгө нэмэгдэн үүнийг даган таны хөрөнгө ч өсөж байдаг.

Хөрөнгө оруулалтын сангийн давуу талууд:

  • Мэргэжлийн, туршлагатай баг удирддаг
  • ОАТ авахгүй
  • Эрсдэл багатай
  • Кастодиан буюу хяналт