X
Төлөөлөн удирдах зөвлөл
Чулуун ГАНХУЯГ
Ард Санхүүгийн Нэгдэл ХК
Пүрэвжаргал БАТБАЯР
ТУЗ-н гишүүн
Галбадрах ЦОГБАДРАХ
ТУЗ-н гишүүн
Батбилэг ЗОЛБОО
Ард Менежмент хөрөнгө оруулалт хариуцсан захирал
Чулуунбаатар ХАНДАА
Ард Менежмент гүйцэтгэх захирал
Чулуун ГАНХУЯГ
Чулууны Ганхуяг нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК – ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 1997 онд Унгар Улсын Будапешт хотын Корвинус Эдийн Засгийн Их Сургуулийг дүүргэж, Монголбанкинд хянан шалгагчаар оржээ. 1998 онд НҮБ-ын бичил санхүүгийн Микростарт төсөл дээр Санхүүгийн менежерээр шалгаран ажиллаж байгаад 1999 онд Монголын анхны банк бус санхүүгийн байгууллага болох Хөгжлийн Алтан Сан (ХАС)-г байгуулан Гүйцэтгэх захирлаар нь томилогдсон юм. ХАС нь бичил зээлийн үйл ажиллагааг амжилттай явуулсаар 2001 онд Говийн Эхлэл ББСБ-тай нэгдэж, өнөөгийн ХасБанк байгуулагдсан юм. Ганхуяг нь ХасБанкийг байгуулагдсан цагаас хойш 2009 оныг хүртэл Гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2009-2010 онд ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэлийн Гүйцэтгэх захирлын албан тушаал, 2010-2012 онд Монгол Улсын Сангийн Дэд сайдын албанд томилогдон тус тус ажиллаж байв. Тэрээр Унгар улсын өргөмжит консул, Монголын Эдийн Засгийн Форумын санаачлагч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч, Олон Улсын Бичил Санхүүгийн Төвийн УЗ-ийн гишүүн, Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч гэх мэт албан тушаал хашиж байснаас гадна Монгол Улсад анхлан хадгаламж зээлийн хоршооны хөдөлгөөнийг 1990-ээд оны сүүлээр эхлүүлж, СИДАН ХЗХ-ны Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байжээ.
Пүрэвжаргал БАТБАЯР
Батбаяр нь 15 гаруй жилийн хугацаанд Лондон болон Улаанбаатар хотод банк, санхүүгийн салбарт ажиллан туршлага хуримтлуулсан нэгэн юм. ЕСБХБ-нд 10 орчим жил ажиллахдаа Монгол улсад уул уурхай, нефтийн газрын асуудал хариуцсан төлөөлөгчөөр, мөн Зүүн Европ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд болон Монголыг хамарсан уул уурхай, газрын тосны салбар дахь томоохон хэд хэдэн шинэ төслүүдийг судалж, санхүүжилтийн гэрээ хэлцэл байгуулах, хэрэгжүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн. Түүний урьд нь гүйцэтгэж байсан бусад ажлуудаас дурвал, Монгол улсын тэргүүлэх арилжааны банкны нэг “Хаан Банк”, худалдаа, үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч “Интер групп ХХК” болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Олова ХХК”-д тус тус удирдах алба хашиж байсан. ИБУИНВУ-ын Свонси хотын Уэльсийн их сургуулийг Эдийн засгийн бакалаврын зэрэгтэйгээр, Лондонгийн Бизнесийн Сургуулийг (LBS) мастерийн зэрэгтэйгээр (Masters in Finance) тус тус амжилттай дүүргэсэн тэрбээр одоо уул уурхайн зөвлөгөө, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Hills Equity” компанийн захирлаар ажиллаж байна.
Галбадрахын ЦОГБАДРАХ
Цогтбадрах нь Ард даатгалын гүйцэтгэх захирал. 2014 оноос хойш Ардын Санхүүгийн Нэгдлийн төлөөлөг удирдах зөвлөлд ажиллаж байна. Тэрээр банкны болон даатгалын салбарт арвин туршлагатай. 1996 оноос Голомт банкинд нягтлан бодогчоор, 2000 оноос Хас Банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал 2010 оноос Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалтын захирлаартус тус ажиллаж байсан. Голомт банк, ХасБанк гэсэн 2 томоохон банкинд ажиллаж байгаад даатгалын томоохон компаниудын нэг болох Тэнгэр Даатгал компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан.
Батбилэгийн ЗОЛБОО
Золбоо нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Хөрөнгө Оруулалт Хариуцсан Захирал мөн Ард Менежмент ХХК-ийн Хөрөнгө оруулалт Гүйцэтгэх Захирлын албыг хашдаг. Мөн анхны криптовалютын арилжааны компани болох Ард Бит ХХК-г санаачилж хөгжүүлэх ажлыг удирдаж байгаа. Тэрээр Платсбург хотын Нью-Йорк Мужийн их сургуульд санхүү эдийн засаг суралцан шинжлэх ухааны бакалаврын зэргийг Сумма Кум Лаудэ хүндэт өргөмжлөлтэйгөөр дүүргэж, ажил мэргэжлийн гараагаа Ард Секюритиз ҮЦК-нд санхүүгийн шинжээчээр эхэлсэн болно. Суралцаж байх үедээ, Золбоо нь J.P. Morgan-ий харъя компани болох Primary Insight, FINRA итгэмжлэгдсэн брокерын Darwood Associates зэрэг компаниудад дадлагажуулах хөтөлбөрүүд, туршлага судлах болон ажилд бэлтгэх сургалтуудад хамрагдсан. Тэрээр сургуулийнхаа “Оюутнуудын Хөрөнгө Оруулалтын Сан”-ийн Дэд-Ерөнхийлөгч болон Санхүү эдийн засгийн факультетын төлөөлөгчөөр ажилласан. Мөн Золбоо нь Сангийн Яамны Санхүүгийн Бодлогын газрын Санхүүгийн Зах Зээл, Даатгалын хэлтэст “Олон улсын хөгжлийн OPEC сангийн хөрөнгө оруулалтын идэвхжүүлэлт, хамгаалалтын гэрээ”, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны байгаль орчны болон нийгмийн тогтолцоо” гэх мэт хөрөнгө оруулалттай холбоотой баримт бичгийг боловсруулахад оролцсон.
Чулуунбаатар ХАНДАА
Ч.Хандаа нь 2005 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд 2006 оноос эхлэн одоогийн Ард Секьюритиз ҮЦК ХХК-д 2006-2010 онд брокер, 2010-2012 онд ХЗЗХ-ийн захирал, 2012-2013 онд Гүйцэтгэх захирал, 2013 оноос ХЗЗХ-ийн захирлаар тус тус ажиллаж байна. 2015 оноос эхлэн Ард Менежмент ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Хөрөнгийн зах зээл, компанийн үнэлгээ, андеррайтер, судалгаа, шинжилгээ, санхүүгийн менежер зэрэг чиглэлүүдээр мэргэшсэн туршлагатай. 2009 онд Санхүүгийн зах зээлийн холбооноос зохион байгуулсан Санхүүгийн зах зээл, Компанийн санхүү хөрөнгө оруулалт, 2011 онд London exchange group – Academy төвөөс зохион байгуулагдсан Хөрөнгийн зах зээлийн дунд болон гүнзгийрүүлсэн шатны сургалтанд амжилттай хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн.