mn
Булган Ундрага ХК-ийн ээлжит бус хурлын зар

2021.06.25



ХУРЛЫН ЗАР

“Булган Ундрага” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж байна.

ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ ГАЗАР: live.ard.mn-ээр дамжуулан цахим хэлбэрээр хуралдана.
ХУГАЦАА: 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 11:00 цаг
ХУВЬЦААТ КОМПАНИЙН ОНООСОН НЭР: “БУЛГАН УНДРАГА” ХК
ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
1. Компанийн оноосон нэр өөрчлөх;
2. Компанийн зарласан хувьцааны тоог нэмэгдүүлэх тухай болон уг тоонд багтаан гаргах хувьцааны тоо, гаргах хэлбэр, гаргах хугацаа, нөхцлийг тогтоох эрхийг төлөөлөн удирдах зөвлөлд олгох;
3. Компанийн нэмж гаргаж буй хувьцаанаас тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх;
4. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;
5. Бусад асуудал;

БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2021 оны 7-р сарын 12-ны өдөр

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:
1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;
2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дэг;
3. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын төсөл;

Хувьцаа эзэмшигч та ажлын өдрүүдэд 9:00 –18:00 цагийн хооронд доорх газруудад хандаж хурал зохион байгуулах комиссын гишүүд болох: Б.Оюунсувд, Б.Гантиг, Ө.Ашхүү нараас тодруулах ба хурлын материал, саналын хуудастай доорх хаягаар холбогдон авах боломжтой.

– Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Чингисийн талбай-2, Сентрал Таур, 1 давхарт байрлах “Ард Секюритиз ҮЦК” ХХК;
– Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Холдингсын байр, 2 давхарт байрлах “Булган Ундрага” ХК;
– oyunsuvd.b@ardbit.mn мэйл хаяг;
Хувьцаа эзэмшигч нь өөрийн биеэр хуралд оролцох боломжгүй бол “Ард Секюритиз” ҮЦК ХХК-д очиж саналын хуудсаар урьдчилан саналаа өгөх эсхүл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар хаягаар “Булган Ундрага” ХК-д саналын хуудсыг шуудангаар явуулах боломжтой. Саналын хуудсыг хүлээн авах сүүлийн хугацаа 2021 оны 7 сарын 29-ны өдрийн 16:00 цаг байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Холдингсын байр, 2 давхар
Утас: 7707 8080, 94244640

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

хуваалцах:







бусад мэдээ

2022.01.19

Үндэсний хувьчлалын сангийн үр дүн

2021 оны 01-р сарын 19-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 181.06 төгрөгт хүрч оны эхнээс 9%-иар буурсан бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 183.72 төгрөгт хүрч оны эхнээс 5%-иар буурсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь   

2022.01.18

Үндэсний хувьчлалын сангийн үр дүн

2021 оны 01-р сарын 18-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 181.27 төгрөгт хүрч оны эхнээс 9%-иар буурсан бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 185.53 төгрөгт хүрч оны эхнээс 4%-иар буурсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь   

2022.01.17

Үндэсний хувьчлалын сангийн үр дүн

2021 оны 01-р сарын 17-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 182.79 төгрөгт хүрч оны эхнээс 8%-иар буурсан бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 183.08 төгрөгт хүрч оны эхнээс 5%-иар буурсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь