Булган Ундрага ХК

Булган Ундрага ХК нь 2002 онд ус суваг, засвар үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2020 онд үйл ажиллагаа явуулаагүй. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ард Бит ХХК нь Булган Ундрага ХК-ийн 99.9 хувийн хувьцааг худалдаж авсан байна. Ингэснээр цаашид компанийн үйл ажиллагааг сэргээж, блокчэйн технологи болон криптовалютын салбарт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.