2021.02.25
Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаа 2020 оны 10 сарын 26-ны өдөр эхэлсэн бөгөөд арилжаа эхлэхэд нэгж эрхийн үнэ 115 төгрөгт хүрч анх санал болгосон 100 төгрөгөөс даруй 15%-иар өссөн. Энэхүү өсөлтөд нэгж эрхийг худалдаж авах сонирхолтой хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсан нь голлон нөлөөлсөн ба 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс 2021 оны 02 сарын сарын 25-ны өдрийн хороонд нийт 754 сая төгрөгийн 6.08 сая ширхэг нэгж эрхийн арилжаа явагдсан нь Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалагдаж буй идэвхитэй үнэт цааснуудын нэг байв.
2021 оны 02 сарын 25-ний өдрийн байдлаар Сангийн нэгж эрхийн үнэ 158 – 170 төгрөгийн хооронд нийт 215,634 ширхэг арилжаалагдсан бөгөөд хаалтын ханш нь 166.24 төгрөг байж, анх гарсан үнээс 66.24%-иар өссөн дүнтэй байна.
Нэгж эрхийн арилжаа, зах зээлийн ханш болон бусад мэдээллийг энэхүү холбоосоор авч болно.
2021.04.22
Үндэсний хувьчлалын сангийн үр дүн
2021 оны 4-р сарын 22-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 568.6 төгрөгт хүрч оны эхнээс 423%-иар өссөн бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 179.11 төгрөгт хүрч оны эхнээс 71%-иар өссөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.
2021.04.21
Үндэсний хувьчлалын сангийн үр дүн
2021 оны 4-р сарын 21-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 429.95 төгрөгт хүрч оны эхнээс 355%-иар өссөн бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 176.67 төгрөгт хүрч оны эхнээс 69%-иар өссөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.
2021.04.20
Үндэсний хувьчлалын сангийн үр дүн
2021 оны 4-р сарын 20-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 429.95 төгрөгт хүрч оны эхнээс 296%-иар өссөн бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 176.24 төгрөгт хүрч оны эхнээс 68%-иар өссөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.