mn
Нэгж эрх авахаар хүсэлтээ ирүүлсэн харилцагчдын АНХААРАЛД:

15.10.2020



Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийн захиалга 2020.10.16-ны өдрийн 16.00 цагт хаагдаж байгаа билээ. Гэвч ачаалал их байгаа тул бидэнтэй хамтран ажиллаж байгаа Ард Секюритиз ҮЦК-иас доорх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болно. Үүнд

  1. Үнэт цаасны данс нээхэд ажлын 1 өдөр болдог тул үнэт цаасны дансгүй иргэдийн захиалгыг 2020.10.15-ны өдрийн 12.00 цаг хүртэл авна.
  2. Ард Апп-тай хэдий ч дансаа нээлгээгүй хөрөнгө оруулагчийн захиалгыг 2020.10.15-ны өдрийн 12 цаг хүртэл авна.
  3. Үнэт цаасны данстай хүмүүсийн захиалгыг 2020.10.16-ны өдрийн 12.00 цаг хүртэл авна.

Бид Сангийн нэгж эрхийн эзэмших хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж, захиалгыг баталгаажуулж байгаа билээ. Гэвч ачаалал их байгаа тул та бүхэн захиалгаа 2020.10.16-ны өдрийн 12.00 цагаас өмнө баталгаажуулна уу.
Захиалгаа баталгаажуулахдаа:

  • Ард Секюритизийн мэргэжилтэн эргэн холбогдож, захиалга баталгаажуулна.
  • Таны хүсэлтийн дагуу мэргэжилтэн холбогдоогүй бол 7707-8282 утсанд хандаж, хүсэлтээ илэрхийлнэ үү.

Дээрх мэдэгдсэн хугацаанаас хоцорсон тохиолдолд таны захиалга биелэх боломжгүй гэдгийг анхаарна уу. Та дээрх хугацаанд багтаан захиалга өгч, баталгаажуулж чадаагүй бол Монголын Хөрөнгийн Биржээр хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд оролцон зах зээлийн үнээр нэгж эрхийг худалдан авах боломжтой.

хуваалцах:







бусад мэдээ

27.11.2020

НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаа 2020 оны 10 сарын 26-ны өдөр эхэлсэн бөгөөд арилжаа эхлэхэд нэгж эрхийн үнэ 115 төгрөгт хүрч анх санал болгосон 100 төгрөгөөс даруй 15%-иар өссөн. Энэхүү өсөлтөд нэгж эрхийг худалдаж авах сонирхолтой хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсан нь голлон нөлөөлсөн ба 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс […]

Цааш нь   

25.11.2020

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛ

Үндэсний Хувьчлалын Сан нь 2020 оны 11 сарын 25-ны өдрийн байдлаар нийт 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 28.6сая төгрөгийн дэлгэрэнгүй орлоготой ажилласан ба тухайн өдрийн сангийн цэвэр хөрөнгө 5.03 тэрбум төгрөг, нэгж эрхийн үнэлгээ 100.5 төгрөг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь   

17.11.2020

НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаа 2020 оны 10 сарын 26-ны өдөр эхэлсэн бөгөөд арилжаа эхлэхэд нэгж эрхийн үнэ 115 төгрөгт хүрч анх санал болгосон 100 төгрөгөөс даруй 15%-иар өссөн. Энэхүү өсөлтөд нэгж эрхийг худалдаж авах сонирхолтой хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсан нь голлон нөлөөлсөн ба 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс […]

Цааш нь