11.11.2020
Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС нь 2020 оны 10 сарын 30-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авсан бөгөөд 2020 оны 11 сарын 10-ны өдөр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт бүртгүүлсэн болно. Ингэснээр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь заалтын дагуу Сан нь албан ёсоор үүсгэн байгуулагдсан болохыг мэдэгдэхэд таатай байна.
21.01.2021
Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл
Үндэсний Хувьчлалын Сан нь 2021 оны 01 сарын 21-ний өдрийн байдлаар нийт 1.84 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 371.6 сая төгрөгийн дэлгэрэнгүй орлоготой ажилласан ба тухайн өдрийн сангийн цэвэр хөрөнгө 5.44 тэрбум төгрөг, нэгж эрхийн үнэлгээ 108.7 төгрөг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.
21.01.2021
Нэгж эрхийн арилжааны мэдээ
Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаа 2020 оны 10 сарын 26-ны өдөр эхэлсэн бөгөөд арилжаа эхлэхэд нэгж эрхийн үнэ 115 төгрөгт хүрч анх санал болгосон 100 төгрөгөөс даруй 15%-иар өссөн. Энэхүү өсөлтөд нэгж эрхийг худалдаж авах сонирхолтой хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсан нь голлон нөлөөлсөн ба 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс […]
21.01.2021
2020 ОНЫ ЖИЛИЙН УРЬДЧИЛСАН ТАЙЛАН
Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС нь 2020 оны жилийн урьдчилсан тайлангаа 1 сарын 22-ны 17:40 цагаас фэйсбүүк лайваар хийхээр боллоо. Нэгж эрх эзэмшигч та идэвхтэй оролцоорой. Дараах холбоосоор орж лайвын арга хэмжээнд нэгдээрэй: https://fb.me/e/18CyuGkgC