mn
ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх хүсэлтийг СЗХ-нд хүргүүллээ

2020.10.21



Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС /цаашид “ХОС” гэх/ нь 4,750,000,000 төгрөгийн нэгж эрхийг олон нийтэд санал болгосон бөгөөд 2020 оны 10 сарын 5-ны өдрөөс 2020 оны 10 сарын 16-ны өдрийн хооронд нэгж эрх худалдан авах захиалгыг хөрөнгө оруулагчдаас авсан билээ. Тус хугацаанд нийт 5,537,428,600 төгрөгийн нэгж эрх худалдан авах 2,250 захиалга Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны системд бүртгэгдэж, хөрөнгө оруулагчдаас 16.5%-аар өндөр нэгж эрх худалдан авах эрэлт орж ирсэн байна. ХОС нь Монголын Хөрөнгийн Биржээр нэгж эрхийн хуваарилалтыг гүйцэтгүүлэхээр тохирсон бөгөөд нэгж эрх хуваарилах төлөвлөгөөний дагуу доорх байдлаар хөрөнгө оруулагчдад нэгж эрхийн хуваарилалтыг хийлээ.

Үүнд:
1. 11 стратегийн хөрөнгө оруулагчдаас 2,375,000,000 төгрөгийн нэгж эрх худалдан авах захиалга ирүүлснээс захиалгыг 100% биелүүлэхээр хуваарилалт хийлээ.
2. Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын хувьд 2,234 хөрөнгө оруулагчаас 3,162,428,600 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрх худалдан авах захиалга ирүүлснээс, 500,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий захиалгыг 100% биелүүлж, үлдсэн дүнг 69.1%-иар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийлээ.

Үндэсний Хувьчлалын Сан нь нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хороо /цаашид “СЗХ” гэх/-ноос хүссэн бөгөөд Үнэт Цаасны Зах зээлийн тухай хуулийн 12.6 дахь заалт, СЗХ-ны “Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох” журмын 8.13 дахь заалтын дагуу СЗХ-ноос ажлын 3 өдөрт хянаж, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрөл олгох юм.
СЗХ-ноос хоёрдогч зах зээлийн зөвшөөрөл гарснаар хөрөнгө оруулагчдын худалдан авсан нэгж эрх үнэт цаасны дансанд нь баталгаажин орох бөгөөд үлдэгдэл мөнгөө буцаан авах нөхцөл бүрдэх юм. Иймд СЗХ-ноос зөвшөөрөл гарсан даруйд бид хөрөнгө оруулагчдадаа мэдээллийг түргэн шуурхай хүргэж ажиллах болно.

 

хуваалцах:







бусад мэдээ

2021.06.15

Үндэсний хувьчлалын сангийн үр дүн

2021 оны 6-р сарын 15-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 232.00 төгрөгт хүрч оны эхнээс 114%-иар өссөн бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 160.1 төгрөгт хүрч оны эхнээс 53%-иар өссөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь   

2021.06.14

Үндэсний хувьчлалын сангийн үр дүн

2021 оны 6-р сарын 14-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 235.41 төгрөгт хүрч оны эхнээс 117%-иар өссөн бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 160.49 төгрөгт хүрч оны эхнээс 53%-иар өссөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь   

2021.06.11

Үндэсний хувьчлалын сангийн үр дүн

2021 оны 6-р сарын 11-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 239.96 төгрөгт хүрч оны эхнээс 121%-иар өссөн бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 161.72 төгрөгт хүрч оны эхнээс 54%-иар өссөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь