mn
“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН” хамтын нээлттэй ХОС ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэлээ.

2023.02.20



“Хөрөнгө Оруулагч Үндэстэн” хамтын хөрөнгө оруулалтын сан (“ХОҮС”)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс ногдол ашгийн бодлогын дагуу 2022 оны ашгаас ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэр гаргалаа.

ХОҮС нь 2022 оны нийгэм эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн амаргүй үед олон нийтээс хөрөнгө оруулалт татаж үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлсэн билээ. ХОҮС нь үйл ажиллагаа явуулж эхлээд 2 сар гарангийн нүүрийг үзэж байгаа бөгөөд  шат дараатайгаар хөрөнгө оруулалт хийж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.  Цаашид бид ХОҮС-ийн эрсдэлийн удирдлага, хөрвөх чадварт анхааран, амжилттай хөрөнгө оруулалтын багцаа удирдах, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн үнэ цэнийг хамгаалах, үйл ажиллагааны тайлагналаа жигдрүүлэх тал дээр төвлөрөн ажиллах болно.

хуваалцах:







бусад мэдээ

2023.03.20

Хөрөнгө оруулагч үндэстэн хамтын ХОС-ийн анхдугаар Нэгж эрх эзэмшигчдийн хурал

Хөрөнгө оруулагч үндэстэн хамтын ХОС-ийн анхдугаар Нэгж эрх эзэмшигчдийн хурал 2023 оны 04-р сарын 30-ны өдрийн 10:00 цагаас Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд болох тул нэгж эрх эзэмшигчид та бүхэн идэвхтэй оролцоно уу. Жич: ТУЗ-ийн тогтоол болон хурлын зартай дараах линк-ээр орж танилцана уу

Цааш нь   

2023.03.20

Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС-ийн нэгж эрх эзэмшигчдийн 2023 оны ээлжит хурал

Үндэсний хувьчлалын сан хамтын ХОС-ийн 2023 оны нэгж эрх эзэмшигчдийн хурал 2023 оны 04-р сарын 29-ны өдрийн 14:00 цагаас Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд болох тул нэгж эрх эзэмшигчид та бүхэн идэвхтэй оролцоно уу. Жич: ТУЗ-ийн тогтоол болон хурлын зартай дараах линк-ээр орж танилцана уу

Цааш нь   

2023.02.20

“ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН” хамтын хаалттай ХОС нь ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ

“Үндэсний Хувьчлалын Сан” хамтын хөрөнгө оруулалтын сан (“ХОС”)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс ХОС-ийн нэгж эрх эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр гаргалаа. 2022 онд дэлхий дахинд төдийгүй дотоодын эдийн засаг удаашралтай,  хэт өндөр инфляцтай амаргүй жил байлаа. Хэдий тийм боловч ХОС нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, ногдол ашгийн бодлогод тусгасны дагуу 2022 оны хуримтлагдсан ашгаас нийт нэгж […]

Цааш нь