mn
ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САНГИЙН НЭГЖ ЭРХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ҮНЭТ ЦААСНЫ ДАНСАНД 2020 ОНЫ 10 САРЫН 23-НЫ ӨДӨР БАТАЛГААЖИН ОРНО.

23.10.2020



2020 оны 10 сарын 19-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээс Үндэсний Хувьчлалын Сан хамтын хөрөнгө оруулалтын сан /цаашид ХОС гэх/-ийн нийт 47,500,000 ширхэг нэгж эрхийг 2,245 хөрөнгө оруулагчид хуваарилсан билээ. Энэхүү хуваарилалтыг Санхүүгийн Зохицуулах Хорооноос хянаж, 2020 оны 10 сарын 23-ны өдрөөс нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрөл олгосон бөгөөд үүнтэй холбоотойгоор доорх мэдэгдлийг хүргэж байна.

Үүнд:
1. 2020 оны 10 сарын 23-ны өдрийн 14.30 цагаас хөрөнгө оруулагчдын үнэт цаасны дансанд худалдан авсан Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрх баталгаажин орох ба үлдэгдэл мөнгөө буцаан авах эрх нээгдэх болно. Та бүхэн харилцдаг үнэт цаасны компаниараа дамжуулан үлдэгдэл мөнгөө авах боломжтой.

2. 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалахаар боллоо. Үүнтэй холбоотойгоор Монголын Хөрөнгийн Бирж болон Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс бэлтгэл ажлыг хангаж байна. Иймд нэгж эрхийн захиалга өгч амжаагүй хөрөнгө оруулагчид харилцагч үнэт цаасны компаниараа дамжуулан нэгж эрхийг зах зээлийн үнээр худалдан авах боломжтой болсныг дуулгахад таатай байна.

Жич: Санхүүгийн Зохицуулах Хорооны 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 1/4328 тоот албан бичгийг хавсаргав.

 

хуваалцах:







бусад мэдээ

27.11.2020

НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаа 2020 оны 10 сарын 26-ны өдөр эхэлсэн бөгөөд арилжаа эхлэхэд нэгж эрхийн үнэ 115 төгрөгт хүрч анх санал болгосон 100 төгрөгөөс даруй 15%-иар өссөн. Энэхүү өсөлтөд нэгж эрхийг худалдаж авах сонирхолтой хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсан нь голлон нөлөөлсөн ба 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс […]

Цааш нь   

25.11.2020

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛ

Үндэсний Хувьчлалын Сан нь 2020 оны 11 сарын 25-ны өдрийн байдлаар нийт 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 28.6сая төгрөгийн дэлгэрэнгүй орлоготой ажилласан ба тухайн өдрийн сангийн цэвэр хөрөнгө 5.03 тэрбум төгрөг, нэгж эрхийн үнэлгээ 100.5 төгрөг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь   

17.11.2020

НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаа 2020 оны 10 сарын 26-ны өдөр эхэлсэн бөгөөд арилжаа эхлэхэд нэгж эрхийн үнэ 115 төгрөгт хүрч анх санал болгосон 100 төгрөгөөс даруй 15%-иар өссөн. Энэхүү өсөлтөд нэгж эрхийг худалдаж авах сонирхолтой хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсан нь голлон нөлөөлсөн ба 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс […]

Цааш нь