2023.02.20
“Үндэсний Хувьчлалын Сан” хамтын хөрөнгө оруулалтын сан (“ХОС”)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс ХОС-ийн нэгж эрх эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр гаргалаа.
2022 онд дэлхий дахинд төдийгүй дотоодын эдийн засаг удаашралтай, хэт өндөр инфляцтай амаргүй жил байлаа. Хэдий тийм боловч ХОС нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, ногдол ашгийн бодлогод тусгасны дагуу 2022 оны хуримтлагдсан ашгаас нийт нэгж эрх эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар боллоо. Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс нэг нэгж эрх тус бүрд 2.3 (хоёр төгрөг гурван мөнгө) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн болохыг дуулгахад таатай байна.
Бид энэ хугацаанд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтээ ханган хөрөнгө оруулагчдынхаа хөрөнгийн үнэ цэнийг хадгалах тал дээр анхааран ажилласан билээ.
Цаашдаа үндэсний томоохон хувьчлалд оролцож, хөрөнгө оруулалтын бодлогын дагуу тогтвортой өгөөжийг бий болгохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.
Бидэнд итгэж энэ амаргүй жилийг хамт үдсэн хөрөнгө оруулагч та бүхэндээ талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй мэдээллийг доор линкээр дамжуулан авна уу.
2023.03.20
Хөрөнгө оруулагч үндэстэн хамтын ХОС-ийн анхдугаар Нэгж эрх эзэмшигчдийн хурал
Хөрөнгө оруулагч үндэстэн хамтын ХОС-ийн анхдугаар Нэгж эрх эзэмшигчдийн хурал 2023 оны 04-р сарын 30-ны өдрийн 10:00 цагаас Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд болох тул нэгж эрх эзэмшигчид та бүхэн идэвхтэй оролцоно уу. Жич: ТУЗ-ийн тогтоол болон хурлын зартай дараах линк-ээр орж танилцана уу
2023.03.20
Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС-ийн нэгж эрх эзэмшигчдийн 2023 оны ээлжит хурал
Үндэсний хувьчлалын сан хамтын ХОС-ийн 2023 оны нэгж эрх эзэмшигчдийн хурал 2023 оны 04-р сарын 29-ны өдрийн 14:00 цагаас Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд болох тул нэгж эрх эзэмшигчид та бүхэн идэвхтэй оролцоно уу. Жич: ТУЗ-ийн тогтоол болон хурлын зартай дараах линк-ээр орж танилцана уу
2023.02.20
“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН” хамтын нээлттэй ХОС ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэлээ.
“Хөрөнгө Оруулагч Үндэстэн” хамтын хөрөнгө оруулалтын сан (“ХОҮС”)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс ногдол ашгийн бодлогын дагуу 2022 оны ашгаас ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэр гаргалаа. ХОҮС нь 2022 оны нийгэм эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн амаргүй үед олон нийтээс хөрөнгө оруулалт татаж үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлсэн билээ. ХОҮС нь үйл ажиллагаа явуулж эхлээд 2 сар гарангийн […]