mn
ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХОС-ИЙН НЭГЖ ЭРХ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2021.04.15



“Үндэсний Хувьчлалын Сан” ХОС-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолын дагуу нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

Хурал хуралдуулах газар:  Цахим хэлбэрээр, live.ard.mn ашиглан зохион байгуулна.

Хугацаа:  2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт цахимаар хуралдана.

Хамтын сангийн оноосон нэр: “Үндэсний Хувьчлалын Сан” ХОС

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. 2020 оны санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (цаашид “ТУЗ” гэх)-ийн гаргасан дүгнэлтийг батлах тухай;
  2. Ард Менежмент компанийн итгэмжлэн удирдах үйлчилгээний жилийн тайлан;
  3. Кастодианы хөрөнгө хадгалах үйлчилгээний жилийн тайлан;
  4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;
  5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;
  6. Хөрөнгө хадгалах, кастодианы үйлчилгээний гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах;
  7. Бусад асуудал.

Бүртгэлийн өдөр: 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр

ХУРАЛД БЭЛТГЭХ ЯВЦАД НЭГЖ ЭРХ ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:

  1. Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;
  2. Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
  3. Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл;

Нэгж эрх эзэмшигч та ажлын өдрүүдэд 9:00 –18:00 цагийн хооронд доорх газруудад хандаж хурлын материал, саналын хуудастай танилцах боломжтой.

  • ardmanagement.mn цахим хуудас;
  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Чингисийн талбай-2, Сентрал Таур, 1 давхарт байрлах “Ард Секюритиз ҮЦК” ХХК;
  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Холдингсын байр, 2 давхарт байрлах “Ард Менежмент ҮЦК” ХХК.

Нэгж эрх эзэмшигдчийн хуралдаа та : register.ard.mn руу орж бүртгүүлээрэй

Нэгж эрх эзэмшигч нь өөрийн биеэр хуралд оролцох боломжгүй бол Ард Секюритиз ҮЦК ХХК-д очиж саналын хуудсаар урьдчилан саналаа өгөх эсхүл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар хаягаар Ард Менежмент ҮЦК ХХК-д шуудангаар явуулах боломжтой. Саналын хуудсыг хүлээн авах сүүлийн хугацаа 2020 оны 4 сарын 23-ны өдрийн 14:00 цаг байна.

Та нэгж эрхийн хурлын мэдээлэлтэй эндээстанилцана уу.

Холбоо барих хүний нэр: Ч.Хандсүрэн

И-Мэйл хаяг: info@ardmanagement.mn

Утас: 77078080

 

хуваалцах:







бусад мэдээ

2021.06.16

Үндэсний хувьчлалын сангийн үр дүн

2021 оны 6-р сарын 16-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 226.38 төгрөгт хүрч оны эхнээс 108%-иар өссөн бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 158.72 төгрөгт хүрч оны эхнээс 52%-иар өссөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь   

2021.06.15

Үндэсний хувьчлалын сангийн үр дүн

2021 оны 6-р сарын 15-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 232.00 төгрөгт хүрч оны эхнээс 114%-иар өссөн бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 160.1 төгрөгт хүрч оны эхнээс 53%-иар өссөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь   

2021.06.14

Үндэсний хувьчлалын сангийн үр дүн

2021 оны 6-р сарын 14-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 235.41 төгрөгт хүрч оны эхнээс 117%-иар өссөн бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 160.49 төгрөгт хүрч оны эхнээс 53%-иар өссөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь