mn
Үндэсний Хувьчлалын Сан 2021 оны I улирлын тайлангаа танилцуулж байна

2021.04.16



Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчид, түнш байгууллагууд болон хамтран ажиллагсад та бүхэндээ Үндэсний Хувьчлалын Сангийн 2021 оны I улирлын ололт амжилт, ажлын үр дүнг тайлагнаж байгаадаа баяртай байна.

2021 оны I улирал Үндэсний Хувьчлалын Сан (цаашид Сан гэх)-гийн хувьд өндөр амжилттай улирал байж, хөрөнгө оруулагчдадаа улирлын 54 хувийн өгөөжтэй ажиллалаа. Тайлант хугацаанд Сан нь нийт 7 секторын 24 компанийн хувьцаанд хөрөнгө оруулснаар I улирлын байдлаар 54 хувь, жилээр тооцвол 216 хувийн ашигтай ажилласан байна. Ингэснээр Сангийн цэвэр активын хэмжээ оны эхнээс 2.9 тэрбум төгрөгөөр өсч, 8.1 тэрбум төгрөгт хүрэв.

Бид дэлхийн эдийн засаг, цар тахлын нөхцөл байдал, хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагатай уялдуулан 2020 онд дотоодын компаниудад голлон хөрөнгө оруулж байсан бол 2021 оноос дэд бүтцээ өргөжүүлэн гадны компаниудад хөрөнгө оруулахад түлхүү анхаарч ажиллаж байна.

Тайлант хугацаанд Сангийн үр ашигтай гүйцэтгэл, хөрөнгө оруулагчдад бий болгож буй өгөөж өндөр байсан нь нэгж эрхийн эрэлтийг нэмэгдүүлж, үнэ өсөхөд нөлөөлөв. Өнгөрсөн 3 сарын хугацаанд нэгж эрхийн үнэ 139 хувиар өсч, 259.7 төгрөг, нэгж эрх эзэмшигчдийн тоо өнгөрсөн оны эцэст 2,451 байсан бол 2021 оны 3 сарын 31-ний байдлаар 3,792 болж тус тус өссөн байна.

2021 онд Сан нь хувьцааны багцыг илүү төрөлжүүлэх, арилжааны банкуудын IPO-д оролцох болон төрийн өмчит компаниудын хувьчлалд оролцохоор зорьж байгаа бөгөөд энэхүү зорилгоо хэрэгжүүлэхдээ аливаа эрсдэлийг мэргэжлийн түвшинд тооцон ажиллаж буйгаа дуулгахад таатай байна.

 

Хүндэтгэсэн,

Ч.Хандаа

Гүйцэтгэх захирал

 

 

хуваалцах:







бусад мэдээ

2021.06.15

Үндэсний хувьчлалын сангийн үр дүн

2021 оны 6-р сарын 15-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 232.00 төгрөгт хүрч оны эхнээс 114%-иар өссөн бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 160.1 төгрөгт хүрч оны эхнээс 53%-иар өссөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь   

2021.06.14

Үндэсний хувьчлалын сангийн үр дүн

2021 оны 6-р сарын 14-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 235.41 төгрөгт хүрч оны эхнээс 117%-иар өссөн бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 160.49 төгрөгт хүрч оны эхнээс 53%-иар өссөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь   

2021.06.11

Үндэсний хувьчлалын сангийн үр дүн

2021 оны 6-р сарын 11-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 239.96 төгрөгт хүрч оны эхнээс 121%-иар өссөн бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 161.72 төгрөгт хүрч оны эхнээс 54%-иар өссөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь