Хөрөнгө оруулалтын сан
Хөрөнгө Оруулагч Үндэстэн сан нь засаглалын хувьд хувьцаат компанийн онцлогийг агуулсан бүтэц зохион байгуулалттай хамтын хөрөнгө оруулалтын сан юм. Тухайлбал, сангийн нэгж эрх эзэмшигчид Монгол Улсын Компанийн тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээдэг бөгөөд нэгж эрх эзэмшигчдийн хурлаараа дамжуулан саналаа өгдөг.
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд заасны дагуу Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь ажилтан авч ажиллуулахгүй бөгөөд үндсэн үйл ажиллагаа болох хөрөнгө оруулалт хийхдээ мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан гүйцэтгүүлэх болно. Тухайлбал, “Ард Менежмент ҮЦК” ХХК нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг үүсгэн байгуулах, Сангийн хөрөнгийг удирдаж, хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг гүйцэтгэх бол Хаан Банкны Кастодиан банкны хэлтэс нь Сангийн хөрөнгийг хадгалах үйл ажиллагааг холбогдох гэрээний дагуу гүйцэтгэх болно.


Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХОС-ийн эрх барих дээд байгууллага нь нэгж эрх эзэмшигчийн хурал бөгөөд уг хурал нь сангийн онцгой зэрэг боломжуудыг нэгж эрх эзэмшигчдэд олгодог болно. Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХОС нэгж эрх эзэмшигчийн хурлын бүрэн эрхийг сангийн дүрмээр тодорхойлсон байна.
ТУЗ нь хамтын удирдлага бүхий бүтэц бөгөөд сангийн гишүүдийн хурлын чөлөөт цагт сангийн эрх барих дээд байгууллага юм. Төлөөлөн удирдах зөвлөл нь сангийн нэгж эрх эзэмшигчийн хөрөнгө оруулалтыг хамгаалах, санг үр ашигтай шийдвэр гаргах, сангийн үйл ажиллагааг хянах, стратегийг тодорхойлж ажилладаг болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд улиралд нэг удаа хуралддаг, өөрийн үйл ажиллагааг зохицуулсан журамтай.

Ч. Ганхуяг
ТУЗ-ийн дарга

Ч.Хандаа
ТУЗ-ийн ердийн гишүүн

Б.Золбоо
ТУЗ-ийн ердийн гишүүн

Ч.Хандсүрэн
Сангийн Менежер
Ажлын туршлага: 7 жил