Хөрөнгө оруулалтын сан
Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь хөрөнгө оруулалт хийхдээ судалгаа шинжилгээнд тулгуурлан цаг хугацаанд шалгарсан хөрөнгө оруулалтын аргуудыг ашиглан мэргэжлийн түвшинд хөрөнгө оруулалт хийнэ.
Хөрөнгө оруулалтын хэрэгсэл
Сан нь доор дурьдсан гадаад болон дотоодын хөрөнгийн биржид арилжаалагддаг хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ.





Хөрөнгө оруулалтын стратеги
Хөрөнгө Оруулагч Үндэстэн Сан нь зах зээлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, компанийн суурь шинжилгээнд анхаарлаа хандуулснаар хөрөнгө оруулалт хийх үнэт цаасаа сонгож хөрөнгө оруулалт хийх болно. Ингэхдээ бид зах зээлийн чиг хандлагыг судалж, салбар тус бүр дэх үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа, санхүүд дүн шинжилгээ хийж ажилласнаар зах зээлээс доогуур үнэлэгдсэн эсхүл цаашид өргөжин тэлэх боломжтой үнэт цаасуудыг таньж мэднэ гэдэгтээ итгэлтэй байна.
Хөрөнгө оруулалтын хязгаар
Бид хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлэхдээ доорх хязгаарлалтыг барьж ажиллана:




Сан нь хөрөнгө оруулалтын стратегитайгаа уялдуулан хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлснээр эрсдэлийг тодорхой түвшинд барьж, өгөөжийг хамгийн өндөр түвшинд хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байна.
Хөрөнгө оруулалтын өгөөжийн төсөөлөл
Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь хөрөнгө оруулалтын бодлогын дагуу хөрөнгө оруулалт хийснээр жилд дунджаар 16.9%-ийн(зардал хасаагүй) өгөөжтэй ажиллахаар төлөвлөөд байна.
Хөрөнгө оруулалтын багцын харьцаа, өгөөж
Хөрөнгө оруулалтын хэрэгсэл | Эзлэх % | Өгөөж |
Нээлттэй ХК-ийн хувьцаа | 60% | 21.82% |
Өрийн хэрэгсэл | 30% | 12.71% |
Мөнгө | 10% | 0% |
Та Хөрөнгө Оруулагч Үндэстэн сангийн хөрөнгө оруулалтын бодлогын бичиг баримттай эндээс танилцана уу.