Хөрөнгө оруулалтын сан
Үндэсний Хувьчлалын Сан нь засаглалын хувьд хувьцаат компанийн онцлогийг агуулсан бүтэц зохион байгуулалттай хамтын хөрөнгө оруулалтын сан юм. Тухайлбал, сангийн нэгж эрх эзэмшигчид Монгол Улсын Компанийн тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээдэг бөгөөд нэгж эрх эзэмшигчдийн хурлаараа дамжуулан саналаа өгдөг.
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд заасны дагуу Үндэсний Хувьчлалын Сан нь ажилтан авч ажиллуулахгүй бөгөөд үндсэн үйл ажиллагаа болох хөрөнгө оруулалт хийхдээ мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан гүйцэтгүүлэх болно. Тухайлбал, “Ард Менежмент ҮЦК” ХХК нь Үндэсний Хувьчлалын Санг үүсгэн байгуулах, Сангийн хөрөнгийг удирдаж, хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг гүйцэтгэх бол Голомт Банкны Кастодиан банкны хэлтэс нь Сангийн хөрөнгийг хадгалах үйл ажиллагааг холбогдох гэрээний дагуу гүйцэтгэх болно.

Үндэсний хувьчлалын сан ХОС-ийн эрх барих дээд байгууллага нь нэгж эрх эзэмшигчийн хурал бөгөөд уг хурал нь сангийн онцгой зэрэг боломжуудыг нэгж эрх эзэмшигчдэд олгодог болно. Үндэсний Хувьчлалын Сан ХОС нэгж эрх эзэмшигчийн хурлын бүрэн эрхийг сангийн дүрмээр тодорхойлсон байна.
ТУЗ нь хамтын удирдлага бүхий бүтэц бөгөөд сангийн гишүүдийн хурлын чөлөөт цагт сангийн эрх барих дээд байгууллага юм. Төлөөлөн удирдах зөвлөл нь сангийн нэгж эрх эзэмшигчийн хөрөнгө оруулалтыг хамгаалах, санг үр ашигтай шийдвэр гаргах, сангийн үйл ажиллагааг хянах, стратегийг тодорхойлж ажилладаг болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд улиралд нэг удаа хуралддаг, өөрийн үйл ажиллагааг зохицуулсан журамтай.

Г.Цогбадрах
ТУЗ-ийн дарга

Ч.Хандаа
ТУЗ-ийн ердийн гишүүн

Б.Золбоо
ТУЗ-ийн ердийн гишүүн

Б.Баасандорж
ТУЗ-ийн хараат бус гишүүн

П.Баянсан
ТУЗ-ийн хараат бус гишүүн

Ч.ХАНДАА
Сангийн Менежер
Ажлын туршлага: 14 жил
Монгол Улсын хөрөнгийн зах зээлд худалдаа, санхүүгийн салбарт хэд хэдэн томоохон IPO, бонд гаргаж ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан.