Хөрөнгө Оруулагч Үндэстэн сан нь танд мэргэжлийн багаар дамжуулан хөрөнгө оруулалт хийн, өгөөж хүртэх боломжийг олгоно.
Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн болох нэгж эрхийг санал болгож байна. Нэгж эрхийг худалдаж авснаар Хөрөнгө Оруулагч Үндэстэн санд хөрөнгө оруулах боломжтой.
Нэрлэсэн үнэ | 1,000 төгрөг |
Зорилтот өгөөж* | 16.9% |
Хугацаа | Хугацаагүй |
Татан төвлөрүүлэх хэмжээ | 2.85 тэрбум төгрөг |
Нийт тоо ширхэг | 2,850,000 |
*Жилийн дундаж таамагласан өгөөж
Хөрөнгийн зах зээлд 11 жилийн туршлагатай Ард Менежмент ХХК нь Хөрөнгө Оруулагч Үндэстэн санг удирдаж ажиллах ба 2020 оны 10 сард Монголын анхны хаалттай хөрөнгө оруулалтын сан болох Үндэсний Хувьчлалын Санг (MSE:XOC) үүсгэн байгуулж, 1 жилийн хугацаанд 86.5 хувийн өгөөжтэй ажилласан.
Энэхүү туршлагынхаа хүрээнд санхүүгийн мэдлэг, судалгаа, хөрөнгө оруулалтын бодлого, мэргэжлийн баг хамт олонд тулгуурлан, Монголын анхны нээлттэй хамтын хөрөнгө оруулалтын санг танилцуулж байна.
“Монгол улсын хөрөнгийн захыг 2021 оны хамгийн хүйтэн нийслэлтэй халуухан зах гэж хэлсэн байсан. 2021 онд МХБ дэх Топ 20 индекс 130 хувийн өсөлтийг үзүүлсэн бол дэлхийн томоохон индексүүд ч хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх өсөлтийг үзүүлжээ.
Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах дээр байгаа олон мянган хувьцаа, үнэт цааснаас мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан ухаалаг хөрөнгө оруулалтыг хийснээр энэ хэмжээний өгөөжийг хөрөнгө оруулагчид хүртэж чадсан байна.”
“Хэдийгээр эдийн засаг удааширч хөрөнгө оруулагч нар айдас хүйдэстэй байгаа ч бид санхүүгийн сахилга баттай байж өөрсдийн зорьж буй зорилтдоо хүрэхэд хөрөнгийн зах зээлийг ойлгох, цаг үеэ мэдрэх, ухаалаг зөв хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай тулгараад байна.
Сангийн хувьд энэ үеийг маш том боломж гэж харж байна. Бид хамгийн сайн компанийн хувьцааг хямдаар авч багцаа бүрдүүлснээр эдийн засаг хөрөнгийн зах зээл сэргэх үед эргээд хөрөнгө оруулагчид маань өндөр өгөөж хүртэх боломжтой болох юм.”
“Үндэсний Хувьчлалын Сан”-ийн хувьд 2020 оны 10-р сард олон нийтэд сангийн нэгж эрхийг санал болгож 2021 онд хөрөнгө оруулагч нарын хөрөнгийг 86.5 хувийн өгөөжтэй удирдан ажилласан билээ.
Хөрөнгө оруулагч нарт дахин шинээр боломж олгон хөрөнгийн зах зээлд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн санал болгож байгаадаа баяртай байна.”
“Хөрөнгө оруулалтын сан хөгжлийнхөө 270 гаруй жилийн түүхэнд эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн олон уналт хямралуудыг мэргэжлийн хөрөнгө оруулалтын баг давтагдашгүй нэгж эрх хэмээх хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийхээ тусламжтайгаар амжилттай давж гарсан байдаг. Ийм мэргэжлийн хөрөнгө оруулалтын хаалттай сан бид бүхний санаачлагаар Монгол улсад 2020 онд үүсгэн байгуулагдаж байлаа.
Тэгвэл 2022 онд бид дэлхийн хөрөнгө оруулалтын чиг хандлагыг тодорхойлж буй нээлттэй хамтын санг үүсгэн байгуулж дэлхийн хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах цаг хаяанд ирээд байна.”