mn
Хөрөнгө Оруулагч Үндэстэн сан мэндэллээ

2022.09.02



Монголын анхны хамтын нээлттэй сан хөрөнгийн зах зээлд шинээр мэндэллээ. Хөрөнгө Оруулагч Үндэстэн сан нь анхны хаалттай хөрөнгө оруулалтын сан болох Үндэсний Хувьчлалын Санг үүсгэн байгуулагч Ард Менежмент компанийн хоёр дахь сан болон мэндэлж байгаагаараа онцлогтой юм. Нээлттэй сан нь харилцагчдын хөрөнгийг мэргэжлийн багаар удирдуулж, өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, түүнээс бий болох өгөөжийг хөрөнгө оруулагчдадаа хуваарилан ажилладаг мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллага юм. Сангийн давуу тал нь эрсдэлийг тархаан байршуулах, жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөжийг бий болгох, мөн хүссэн үедээ сангаас хөрөнгө оруулалтаа өгөөжийн хамт эргүүлэн авах боломжуудыг олгодог. Харин Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын нээлттэй сангийн хувьд дотоод гадаадын шилдэг компаниудын хувьцаа, тогтмол орлоготой үнэт цаас болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хуваарилж, хөрөнгө оруулагчдадаа өндөр өгөөж хүртээхийг зорьж байна.

Монголд анхдагч нээлттэй санд хөрөнгө оруулснаар таны хөрөнгийг мэргэжлийн, арвин туршлагатай баг удирдаж, таны өмнөөс хамгийн оновчтой хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж ажиллах ба хөрөнгө оруулагч та хүссэн үедээ нэгж эрх нэмж авах эсвэл нэгж эрхээ буцаан зарах боломжийг нээлттэй олгож байгаа юм.

Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын ХОС нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос үүсгэн байгуулах зөвшөөрлөө авсан бөгөөд үйл ажиллагаагаа хууль тогтоомжийн хүрээнд мөрдөн ажиллахын зэрэгцээ олон улсын жишиг, стандартыг нэвтрүүлэхийг эрмэлзэж байна.
Та бүхэн Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын ХОС-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Хаяг: Сэнтрал Тауэр 17 давхар, Сүхбаатарын талбай, СБД, Улаанбаатар хот, Монгол Улс
И-мэйл хаяг: info@ardmanagement.mn
Вэб хуудас: ardmanagement.mn
Утас: +(976) 7707 8282, +(976) 8989 2264

хуваалцах:







бусад мэдээ

2022.09.30

Хөрөнгө Оруулагч Үндэстэн – Баялгийн Сангийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хийгдлээ

Монголын хөрөнгийн зах зээлд шинээр мэндлээд буй нээлттэй Хөрөнгө Оруулалтын Сан болох Хөрөнгө Оруулагч Үндэстэн - Баялгийн Сангийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болж өндөрлөлөө. Уг санг Монголын анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох Үндэсний Хувьчлалын Санг үүсгэн байгуулагч Ард Менежмент хөрөнгө оруулалтын менежментийн компани танилцуулж, цаашид удирдан ажиллах юм. Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын […]

Цааш нь   

2022.09.20

Хөрөнгө Оруулагч Үндэстэн – Баялгийн Сан захиалга авч эхэллээ 

Монголын анхны хамтын нээлттэй сан хөрөнгийн зах зээлд шинээр мэндлээд байгаа билээ. Хөрөнгө Оруулагч Үндэстэн - Баялгийн Санг анхны хаалттай хөрөнгө оруулалтын сан болон Үндэсний Хувьчлалын Санг үүсгэн байгуулж, амжилттай удирдсан Ард Менежмент ХХК танилцуулж буйгаараа онцлогтой. Нээлттэй сан нь харилцагчдын хөрөнгийг мэргэжлийн багаар удирдуулж, өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, түүнээс бий болох өгөөжийг хөрөнгө […]

Цааш нь   

2022.08.31

Үндэсний хувьчлалын сангийн үр дүн

2021 оны 08-р сарын 31-ны өдрийн байдлаар Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн үнэ (MSE: XOC) 110 төгрөгт хүрч оны эхнээс 44.72%-иар буурсан бол нэгж эрхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ(NAV) 120.03 төгрөгт хүрч оны эхнээс 37.12%-иар буурсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь