mn
Хамтын Сан гэж юу вэ?

02.06.2020



Хамтын хөрөнгө оруулалтын сан (ХОС) нь хүмүүсийн сул чөлөөтэй мөнгийг татан төвлөрүүлж, ирээдүйд үнэ нь өсөх томоохон төсөл хөтөлбөр эсхүл хувьцаа, алт, үл хөдлөх хөрөнгө зэрэгт хөрөнгө оруулж, түүнээс бий болох ашгийг хүмүүст хуваарилдаг. мэргэжлийн байгууллага юм.

 

Хамтын хөрөнгө оруулалтын сангийн үүсэл

Анх 1770 онд Европод 20-иод банк, хэдэн зуун компани дампуурсан нь санхүүгийн салбарт хүнд цохилт болсон. Хямралаас сургамж авсан иргэд эрсдэлийг тархаан байрлуулах зорилгоор хэд хэдэн үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж эхэлснээр анхны хөрөнгө оруулалтын сан үүсч бий болох эхлэлийг тавьсан. Үүнээс хойш хамтын хөрөнгө оруулалтын сангууд Европ болон АНУ-д ихээр дэлгэрсэн бөгөөд 1924 онд Массачусэтсийн хөрөнгө оруулалтын сан байгуулагдсан нь сангийн дараагийн давалгааг эхлүүлсэн байна. Тус хөрөнгө оруулалтын сан нь байгуулагдсанаасаа хойш нэг жилийн дотор нийт хөрөнгөө 50 мянган доллараас 392 мянган доллар хүртэл өсгөж чадсанаар олон нийтийн анхаарлыг ихээр татсан байна.

Хамтын хөрөнгө оруулалтын сан дэлхий дахинаа

Хамтын хөрөнгө оруулалтын сан дэлхий дахинд маш өргөн хүрээнд тархсан. 2019 оны байдлаар 122,528 сан (зохицуулалттай зах зээл) 54.9 ихнаяд долларын хөрөнгийг удирдаж байна. Энэхүү салбарын ингэж өсөлттэй яваа гол шалтгаан бол хөрөнгө оруулалтын сан хөрөнгө оруулагчдын мөнгийг мэргэжлийн түвшинд үр ашигтай удирдаж, өндөр өгөөж өгч байгаатай холбоотой юм. Тухайлбал, АНУ-д хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах өрх, иргэдийн тоо сүүлийн 30 гаруй жилд 11 дахин өсч, 59.7 сая өрх болсон байна. Энэ нь 103.9 сая АНУ-ын иргэн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг юм.  Эдгээр өрхүүдийн 63% нь тэтгэвэрт гарахдаа санхүүгийн хувьд баталгаатай, бусдаас хараат бус байх зорилгоор хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийдэг.

Монголд анхны хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулагдаж,

таны хөрөнгийг үр ашигтай удирдахад бэлэн болоод байна.

хуваалцах:







бусад мэдээ

27.11.2020

НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаа 2020 оны 10 сарын 26-ны өдөр эхэлсэн бөгөөд арилжаа эхлэхэд нэгж эрхийн үнэ 115 төгрөгт хүрч анх санал болгосон 100 төгрөгөөс даруй 15%-иар өссөн. Энэхүү өсөлтөд нэгж эрхийг худалдаж авах сонирхолтой хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсан нь голлон нөлөөлсөн ба 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс […]

Цааш нь   

25.11.2020

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛ

Үндэсний Хувьчлалын Сан нь 2020 оны 11 сарын 25-ны өдрийн байдлаар нийт 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 28.6сая төгрөгийн дэлгэрэнгүй орлоготой ажилласан ба тухайн өдрийн сангийн цэвэр хөрөнгө 5.03 тэрбум төгрөг, нэгж эрхийн үнэлгээ 100.5 төгрөг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

Цааш нь   

17.11.2020

НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаа 2020 оны 10 сарын 26-ны өдөр эхэлсэн бөгөөд арилжаа эхлэхэд нэгж эрхийн үнэ 115 төгрөгт хүрч анх санал болгосон 100 төгрөгөөс даруй 15%-иар өссөн. Энэхүү өсөлтөд нэгж эрхийг худалдаж авах сонирхолтой хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсан нь голлон нөлөөлсөн ба 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс […]

Цааш нь